ГХЯ ажилчдынхаа хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМГХЯ ажилчдынхаа хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах зорилгоор Замын цагдаагийн газрын хажууд байрлах авто баазын дэргэд Цэцэрлэгийн салбар бүлэг байгуулжээ.
ГХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Ганхуяг ярихдаа, "Яамны залуу ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор Улсын тэргүүний 14 дүгээр цэцэрлэгийн харьяа салбар цэцэрлэгийг нээлээ. Тус салбар цэцэрлэгт 35-40 хүүхэд хамрах боломжтой” хэмээн онцлов.
Гадаад Хэргийн Яамны харьяа дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын албан конторын зориулалтаар ашиглаж байсан байраа ийнхүү цэцэрлэг болгожээ. Тус цэцэрлэгийг өргөтгөвөл яамны ажилчдын хүүхдүүдээс гадна тэр хавийн оршин суугчид хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх боломж бүрдэх юм байна.
Б.Заяа