Цас хайлуулах бодис, давсны 30 орчим тонн нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-09 17:43:14
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сүхбаатар тохижилт үйлчилгээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/-т 30 орчим тонн цас хайлуулах бодис давсны нөөц бий. Одоо байгаа  нөөц нь энэ өвөлдөө хүрнэ гэж үзэж байгаа юм байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг даргын нөөцийн 30 сая төгрөгөөр замын цас хайлуулах бодис, давсыг нөөцөлсөн байна. Анх 29 тонн бодис, таван тонн давс татсанаас есөн тонн бодис, нэг тонн давсыг ашиглажээ.

“Манай ажилчид цас орсон даруйд халтиргаа гулгаанаас сэрэмжилж, өдөр шөнийн цагаар бодис давсаа цацаж байна. Өнгөрөгч хоёр шөнө бага хэмжээний цас унасан. Үүнтэй холбоотойгоор ажилчид маань хоёр  удаа дараалан шөнийн цагаар ажилласан. Аймгийн төв доторх замын цас байхгүй болсон одоо гэр хорооллын тойргийн замууд болон замын  уулзварууд дээр бодис цацах ажил үргэлжилж байна.” Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Б.Мөнхгэрэл хэллээ.
Т.Одончимэг
相关新闻