“Moody's” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В3 болгож өсгөснөө зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Moody's” агентлаг Монгол Улсын B3 зээлжих зэрэглэлийг өнгөрсөн онд бууруулж, CAA1, тогтвортой хэмээн үнэлсэн. Тэгвэл Олон улсын санхүүгийн үнэлгээний байгууллага “Moody's” Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг Caa1 зэрэглэлээс B3 руу болгон өсгөснөө зарлалаа.
Өнгөрсөн онд тус агентлаг ирэх хоёр жилд Монгол Улсын Засгийн газар өр төлж чадах, эсэх нь тодорхой биш гэсэн дүгнэлтийг хийж байсан юм. Тэгвэл энэ удаад зээлжих зэрэглэлийн шалтгааныг ийнхүү тайлбарлалаа. "Өнгөрөгч оны эцсээр Монгол Улс бондоо эргүүлэн төлөх, төсвийн алдагдлыг бууруулах зэрэг оновчтой арга хэмжээ авч, улмаар эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс гэнэтийн ашиг хүртэж эдийн засгаа тэлэх тохиргоонууд хийж чадлаа. Цаашлаад Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засаг санхүүгийн тогтворгүй байдлыг бууруулахад анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Гэхдээ Монгол Улсын хувьд түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэлтэй савлалтыг арилгахад үр нөлөөтэй байж болох ч зээл төлөх чадвар болон гадаад өрийн дарамт хэвээр үлдэж болзошгүй" хэмээн анхааруулжээ.
Дашрамд дурдахад, дэлхийд "Standard and Poor’s”, "Fitch”, "Moodys” агентлагууд зээлжих зэрэглэлийг тогтоож буй юм.
Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсад ямар үр дүн гарах вэ гэдэгт эдийн засагчид ийнхүү тайлбар өгч байна.
"Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл өсөхөд нөлөөлж буй хүчин зүйлс нь гадаад өрийг төлөх чадвар, өрийн хэмжээ болон түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамааралтай зээлийн эрсдлийн үнэлгээ юм. Зээлжих зэрэглэл сайн байх нь хүү багатай мөнгө орж ирэх, зээлийн хүү нэг оронтой тоонд байх боломжтой" хэмээн тодотгов.

Б.Заяа