У.Хүрэлсүх: Бизнесийн салбарт үнэ тогтоохгүй, чөлөөт зах зээлийн зарчмыг баримтална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төлбөрийн тэнцэл эерэг гарч, төсвийн орлого хагас тэрбумаар давж хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэн, валютын албан нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн гээд Монголын эдийн засаг сайжирч хүндрэлийг эрсдэл багатай туулж буйг Засгийн газрын тэргүүн бизнесийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр онцлов.
МҮХАҮТ Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Business Breakfast” өглөөний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирсэн юм.
Тэгвэл МҮХАҮТ-ын шинэ оны эхний уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, 400 гаруй бизнес эрхлэгчидтэй өглөөний цайгаа уулаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Шинэ Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хоног болж байна. Өнгөрсөн 2017 он бол бидэнд алдаа, оноо аль, аль нь ээлжиллээ. 2018 он ололт амжилтын жил байгаасай гэж хүсч байна. Ирэх жилүүдэд эдийн засгаа тэлэхэд маш олон ажлуудыг өрнүүлэх хүлээлт бий. Монгол Улсын эдийн засаг сайжирч байна. Төсвийн орлого хагас тэрбумаар давж биелэн, гадаадын хөрөнгө оруулалт өсч, валютын албан нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, Европын холбооны хар жагсаалтаас гарсан төдийгүй зээлжих зэрэглэл нэг шат ахиж эдийн засаг хөл дээрээ зогслоо. Монголын эдийн засгийг хүнээр зүйрлэвэл сэхээний тасгаас энгийн хэлбэр рүү шилжлээ гэж хэлж болно. Засгийн газар эдийн засгаа сайжруулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллана.Үүнд бизнес эрхлэгчдийн оролцоо маш чухал юм. Өнгөрсөн жилийн өдийд Монгол Улсын эдийн засаг хүндэрч, зээлийн хүү өсч, төгрөгийн ханш бууран, төсөв алдагдал хүлээн, банк санхүүгийн салбар дахь хугацаа хэтэрсэн зээл 14 хувьтай гарч байв. Улсын эдийн засгийн нөхцөл байдал дампуурлаа зарлах эсвэл ОУВС-тай хамтарч, тэдний хөтөлбөрт хамрагдах сонголт байлаа. Бид хоёр дахь сонголтыг хийснээр эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарлаа. Бид удахгүй ОУВС-тай ажлын хэсгийн уулзалт хийнэ. Монгол Улсын Засгийн газар хоёр том зорилтыг нэн тэргүүнд тавьж байна. Нэгдүгээрт санхүүгийн сахилга баттай ажиллах, хоёрдугаарт эдийн засгийн бууралтыг зогсоож, өсөлт рүү явахад анхаарах юм. Ард иргэдийнхээ амьдралыг өөд татахын тулд тэднийг хоол хүнс, орон сууцаар хангаж, ажлын байр нэмэгдүүлснээр ядуурал буурах нь ойлгомжтой. Тиймээс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа бэхжүүлэхийн төлөө анхаарч ажиллана . Улмаар ирэх хоёр жилд эрчим хүчний хангамжийг нэмэх, нефть боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг хэд, хэдэн томоохон ажлыг гүйцэтгэнэ. Бизнесийн салбарт үнэ тогтоохгүй чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллана. Харин монополийг задлах, өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална” гэлээ.
Уулзалтаар бизнесийнхэн Ерөнхий сайдад хандан эдийн засгийн хүнд үед хумих бус тэлэх бодлого баримтлах, ажлын байр нэмэгдүүлэхийн тулд бизнесийнхнийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Төрийн хүнд суртлыг багасгах,хувийн хэвшлийнхнээ сонсох, хамтран ажиллахын зэрэгцээ нийслэлийн утааны асуудалд онцгойлон анхаарч эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Харин Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд “Та бүхний амжилтаас бидний амжилт шалтгаална. Бизнесийнхний дэмжлэг бидэнд хэрэгтэй. Энэ Засгийн газрын хамгийн том ажил бол нефть үйлдвэрлэл гэж харж байна. Бид үргэлж бусдын хараанд байж үнэд дарлуулсаар ирлээ. Энэ жишгийг хална. Баялагтаа түшиглэн шатахууны үйлдвэр барьж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана. Хавраас үйлдвэр барих ажлыг эхлүүлж, ам. доллараар бус төгрөгөөр шатахуун худалдан авах нөхцлийг бүрдүүлнэ. 2022 он гэхэд эл үйлдвэр ашиглалтад орно. Монгол Улс уул уурхайгаа хэт шүтсэнээр эдийн засаг доройтох гол нөхцөл үүссэн. Ганц уул уурхайг бус хос тулгуурт эдийн засгийг бэхжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Хүнсээ экспортод гаргахад анхаарна. Эрүүл хүнсээр хангах гол суурь нь эрчим хүч юм. Тиймээс эрчим хүчнийхээ тусгаар тогтнолыг олох ёстой. Ялангуяа Усан цахилгаан станц барих асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Дотоодынхоо эх үүсвэрийг хангаад зогсохгүй гадагшаа эрчим хүчээ экспортлох том боломж бидэнд бий” хэмээв.
Бизнес эрхлэгчид Эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг онцолж, хувийн хэвшлийнхнийг дэмжсэн хуулиуд гарсан хэдий ч зарим эрх бүхий албан тушаалтнууд хэрэгжүүлэхгүй байгаа нь чөлөөт зах зээлийн хөгжих замыг боомилж байна гэдгийг онцоллоо. Тэд цаашид төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар танилцуулж, хот төлөвлөлтийг дахин төлөвлөж, агаар орчны бохирдлыг бууруулах талаар боловсруулсан ТЭЗҮ-ийн төслөө Ерөнхий сайдад гардуулсан юм.

Б.Заяа