Өнгөрсөн онд Арцсуурийн боомтоор 561.8 тн ачаа орж иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Арцсуурь дахь хилийн боомтоор өнгөрсөн онд нийт 15666 хүн зорчсоноос 8016 хүн орж, 7650 хүн хилээр гарчээ.
Нийт зорчигчдын 37.0 хувь нь гадаад хүн, 63.0 хувь нь монгол иргэд үйлчлүүлсэн байна. Харин нийт 4218 тээврийн хэрэгсэл зорчиж, 561.8 тн ачааг оруулж иржээ.
Оруулж ирсэн ачааны 70 орчим хувь нь хүнсний болон өвс тэжээл харин үлдсэн хувь нь ахуйн хэрэглээний бараа болон хувцас орж ирсэн байна. Энэ жил Арцсуурь дахь хилийн боомтоор суудлын машин 3898 буюу хамгийн их зорчсон бол 316 ачааны машин зорчжээ.
Дашрамд Арцсуурь дахь хилийн боомт нь Завхан аймгийн ОХУ-тай хиллэдэг боомт бөгөөд нутгийн иргэд болон хөрш зэргэлдээ аймгийн зарим сумын бизнес эрхэлдэг иргэд гол төлөв зорчдог ажээ.
Б.Мягмарсүрэн