Өвлийн хувцас, ноолууран бүтээгдэхүүн гүйлгээтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2015-11-21 13:36:43

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс санаачлан зохион байгуулж буй “Улаанбаатарт үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдаа 10 дахь өдрөө үргэлжилж байна.

“Мишээл экспо” худалдааны төвд гарч буй тус үзэсгэлэнд үндэсний 140 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа юм. Иргэд өвлийн дулаан хувцас, гутал, ноолууран бүтээгдэхүүнийг илүү сонирхон худалдан авч байна гэж бараа бүтээгдэхүүнээ борлуулагчид ярьж байв. Тус үзэсгэлэн худалдаа маргааш өндөрлөх юм.

Ж.Батсайхан

相关新闻