Цочир хүйтрэлтийн үед хүүхдэд онцгой анхаарахыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-02 15:32:24
Ховд/МОНЦАМЭ/ Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан дүн мэдээгээр энэ оны 1-р сарын сүүлийн 10 хоног, 2 дугаар сарын эхээр  хүйтний эрч улам чангарч зарим нутгаар -50* хүртэл хүйтэрч байгаа билээ.

Цочир хүйтрэлттэй холбогдуулан  Монгол Улсын засгийн газрын 44 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 10 дугаар заалтыг эрчимжүүлж, хүүхдийг хөдөө орон нутгийн замд болон малд ганцааранг нь явуулахгүй байх, хараа хяналтгүй хүүхэд, орон гэргүй, тэнэмэл иргэдийг осгох, эндэхээс хамгаалах, хүүхэд олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, зохион байгуулсан тохиолдолд орон нутгийн замд хүүхэд тээвэрлэж явахыг зогсоох зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудыг аймаг нийслэл, сум дүүргийн холбогдох газрууд анхаарч ажиллахыг ГБХЗХГ-аас анхааруулж байна.
Ялангуяа Архангай, Булган, Орхон, Завхан, Увс, Ховд аймгуудын цаг агаарын байдал ихээхэн хүндрэлтэй ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон эрсдэл өндөртэй байгаа тул мэдээлэл авсан иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байж гэр бүл, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, онц шаардлагагүй бол хүүхдийг гадуур мал болон ямар нэгэн зүйлд явуулахгүй байж цаг агаарын энэхүү хүндрэлийг хамтдаа эрсдэлгүйгээр даван туулах шаардлагатай байна.
Ховд аймгийн хэмжээнд цочир хйүтрэлттэй холбоотой хүүхдүүд хараа хяналтгүй хол ойр явсан зөрчил хараахан гараагүй боловч, Булган суманд 7 настай хүүхэд усанд осолдсон эмгэнэлтэй хэрэг гарсан билээ.Цагаан сар болох гэж байгаатай холбоотой сумын сургуулийн дотуур байрны малчдын хүүхдүүдийг байрны багш нар аав,ээжид нь албан ёсоор гарын үсэг зурж хүлээлгэж өгдөг байхаар гэрээнд тусгасан байдаг байна. 
                                                                                                                           А.Бямбасүрэн
 
相关新闻