Баруун-Урт сумын төсвийн байгууллагынхан цалингаа авч чадахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо /ҮЭХ/-оос МАН, АН-ын бүлгийн дарга нарт албан шаардлага хүргүүлжээ. Шалтгаан нь аймгийн ИТХ хуралдаж чадахгүй төсөв мөнгөө батлахгүй байгаатай холбоотойгоор ажилчид, иргэд хохирч, цалин хөлсөө авч чадахгүй байгаатай холбоотой юм. Албан шаардлага хүргүүлэхийг Баруун-Урт сумын 11 цэцэрлэг, дөрвөн сургуулийн багш ажилчид дэмжиж гарын үсгээ зуржээ.
Хоёрдугаар сар гарсан ч аймгийн хэмжээний төрийн байгууллагууд өнөөг хүртэл нэгдүгээр сарын цалингаа авч чадаагүй байна. Энэ нь 2018 оны төсөв мөнгө батлагдаагүйтэй холбоотой. Хэдийгээр цалин хөлс олгох тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан ч Баруун-Урт сумын Засаг дарга үүнийг хууль бус хэмээн үзэж төсвийн зарцуулалтыг зөвшөөрөхгүй байгаа аж. Тиймээс ажилчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй аймгийн ҮЭХ-ноос хоёр намын бүлгийн дарга нарт албан шаардлага хүргүүлээд байгаа гэнэ.
“Бид хоёр намын бүлгийн дарга нарт албан шаардлага хүргүүлсэн ч аль алинаас нь хариу ирээгүй. Аймаг сумын удирдлагууд болон холбогдох албаны хүмүүстэй уулзахаар өөр өөр зүйл ярьсан байдалтай хэд хонолоо. Тиймээс бид аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаанд хүсэлт хүргүүлсэн. Харин гишүүн маш хурдан хугацаанд бидний хүсэлтэнд хариу өгч, аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргад албан шаардлага хүргүүлж, энэ асуудлыг даруй цэгцлэхийг шаардсан байна. Тэгэхээр удахгүй нааштай хариу сонсоно гэж итгэж байгаа” хэмээн аймгийн ҮЭХ-ны дарга О.Батзаяа хэллээ.

Т.Одончимэг