Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-23 00:45:22

Засгийн газрын ээлжит 66 дугаар хурал өнөөдөр Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд 16:00 цагаас хуралдаж, 10 асуудал хэлэлцэнэ.

Өнөөдрийн хуралдаанаар Наадмын үйл ажиллагаанд зориулан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, Гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох, Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах болон Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Мөн БНХАУ, БНСУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн 2015 оны ургац хураалтын дүнг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. 

Н.Туяа

相关新闻