НИТХ дахь МАН-ын бүлэг төсвийн тодотголоор завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНИТХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч НИТХ дахь МАН-ын бүлгээс ажлын 3 хоногийн завсарлага авлаа.
2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотголын танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан.
Хэлэлцүүлгийн явцад НИТХ дахь нам, эвслийн бүлгүүд төвсийн тодотголтой холбоотой өөрсдийн санал, дүгнэлтээ танилцуулсан юм. АН болон “Шударга ёс” эвслийн бүлэг төсвийн тодотголд оруулах санал байхгүй, өргөн барьснаар нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Харин МАН-ын бүлгээс “Ажлын хэсгээс 2014 оны төсвийн төсөл болон 2015 оны төсвийн тодотголын төслийг бүлгийн гишүүдэд ирүүлээгүй тул санал, дүгнэлт боловсруулж амжаагүй. Тиймээс ажлын 3 хоногийн завсарлага авах хүсэлтэй байна” хэмээн танилцуулсныг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авлаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ