“Нууц товчоо хандивлая” аян зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СГЗ, Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит аймгийн Нийтийн номын сангаас “Нууц товчоо хандивлая” аян зарлажээ. Номын сангийн фонд дахь “Монголын нууц товчоо" номыг арвижуулах, нэр төрлийг олшруулах, номоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах нь аяны гол зорилго аж. Аян энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.
Уран үгийг холбож учирсан үйлийг найруулан туурвисан уран зохиолын гайхамшигт дурсгал бичгийн нэгэн "Монголын нууц товчоо" нь монгол үндэстний үүсэл гарлаас эхлээд Их монгол улс мандах үе хүртэлх түүхийн ул мөрийг тэмдэглэсэн хосгүй үнэт судар юм.
“Манай нийтийн номын санд 40-өөд төрлийн Англи, Монгол, Буриад, Уйгаржин хэл дээр бичигдсэн Монголын нууц товчоо байдаг. Аяны хүрээнд өөр олон хэл дээр бичигдсэн болон Монгол хэлээр бичигдсэн ч он оны, олон төрлийн ном ирнэ гэж итгэж байна. Аянд нэгдсэн хүмүүс ховор, сонин содон, аймгийн Нийтийн номын санд байдаггүй номыг хандивлах юм. Одоогоор гурван өөр төрлийн нууц товчоог иргэд хандивлаад байна. Аян дууссаны дараа номын сандаа цугласан номуудаараа Монголын нууц товчоо номын булан хийхээр төлөвлөж байгаа. Ер нь цаашид манайх Монголын нууц товчоо гэсэн тусгай нэг танхимтай болохыг хүсдэг. Тэгэхээр аян маань энэ ажлын эхлэл болж байгаа гэж хэлж болно.” хэмээн номын санч В.Энхтуяа хэллээ.

Т.Одончимэг