Энэ онд агнуурын нөөц ашигласны төлбөр 220,0 сая төгрөг төвлөрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-ын нэгдүгээр тогтоолоор 2018 онд тус аймгийн хэмжээнд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хэмжээг баталсан байна.
Тодруулбал, ахуйн зориулалтаар 100 толгой цагаан зээр, 60 толгой бор гөрөөс, 30 толгой зэрлэг гахай агнуулах, 1600 толгой загас бариулах, тусгай зориулалтаар 4 толгой говийн угалз, 20 толгой цагаан зээр, 150 толгой агнуурын шувуу агнуулах, 90 толгой тул, 1600 толгой бусад загас бариулж, орон нутгийн төсөвт 220,0 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.
Тус аймаг 2017 онд ахуйн зориулалтаар 28 толгой бор гөрөөс, 24 толгой зэрлэг гахай, 1 толгой цагаан зээр агнуулж, 637 толгой загас бариулжээ. Мөн тусгай зориулалтаар 3 толгой угалз, 5 толгой цагаан зээр, 50 толгой агнуурын шувуу,180 толгой хөхвөр тагтаа агнуулж, 50 толгой идлэг шонхор, 80 толгой тул, 800 толгой бусад загас бариулж, орон нутгийн төсөвт 495,4 сая төгрөг төвлөрүүлжээ.

Д.Одонтунгалаг