Хэнтий аймгийн волейболын холбооны бүрэлдэхүүн шинэчлэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Волейболын холбооны Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан болж, оролцогчдын 100 хувийн саналаар Ц.Чогсомжав Волейболын холбооны тэргүүнээр сонгогдож, тамгаа гардан авлаа.
Тэрбээр Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор саяхан томилогдсон бөгөөд аймгийн Волейболын холбооны тэргүүлэгчээр ажилладаг юм. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Волейболын болон Хөнгөн атлетикийн ОУХМ Д.Алтансүх, Батноров сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Тайванжаргал, Бэрх хотын “Баялаг Бэрх” ХХК-ийн захирал Б.Хийморь, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, "Алтан-Од-Гэрэл" ХХК-ийн захирал У.Одхүү нар шинээр нэгдэн оржээ.
Өөргөтгөсөн хуралдаанд урилгаар тус аймгийн БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар, Биндэр, Батноров, Батширээт, Хэрлэн сумын ЕБС-уудын волейболын багш дасгалжуулагчид оролцсон байна. Уг хуралдаанаар аймгийн Волейболын холбооны 2017 оны тайлан, 2018 оны уралдаан тэмцээний төлөвлөгөө, ирэх сарын 25-нд эхлэх Идэрчүүдийн УАШТ-ний бэлтгэл ажлын төсөв төлөвлөгөө, удирдлага зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Дашрамд дуулгахад шинэ тэргүүний аав н.Цэнджав гуай Монгол Улсын гурван удаагийн аварга, волейболын спортын мастер тамирчин юм. Ц.Чогсомжав нь тус холбооны тэргүүлэгчээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа аж.

Д.Одонтунгалаг