Найман зуун уран бүтээлч наадмын нээлтэд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-27 16:26:08
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх баяр наадмын нээлтэд 800 уран бүтээлч оролцохоор бэлтгэл ажилдаа орлоо гэж аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Т.Бэхтөр ярилаа.
Баяр наадмын нээлтийн ёслолд уртын дууч, морин хуурч, уран нугараач зэрэг 800 уран бүтээлч оролцуулахаар төлөвлөж байна. Мөн аймгийн төвийн 19 байгууллагын 36 төрийн албан хаагч, ажиллагсдад уртын дууны сургалт хийжээ.
“Морин хуур”, “Уртын дуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа учир ойн байрын нээлтэд аймгийнхаа үндэсний урлагийн авьяастнуудыг оролцуулах аж. Гурван жилийн өмнө 700 морин хуурч баяр наадмын нээлтэд тоглож байсан юм.
М.Батжаргал

相关新闻