Түмэнцогт, Асгат сумдад гарсан түймрийн шалтгааныг толруулахаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Асгат сумдад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Түймэр гарсан нөхцөл шалтгаан, учирсан хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Түймрийн нөхцөл байдлын талаар аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/-аас тодруулахад Түмэнцогт сумын 3-р багийн нутаг Буян-Овоо гэдэг газар түймэр гарч, түймрийг унтраахаар ОБГ-ын алба хаагч, орон нутгийн иргэд гээд 90 гаруй хүн 15 техник машин ажиллажээ. Салхи ихтэй байсан учир түймэр хэдэн хэсэг салаалсны улмаас унтраахад хүндрэлтэй байсан учир унтраах үйл ажиллагаа удаан үргэлжилсэн байна.
Харин Асгат сумын Өлзийт багийн нутагт гарсан түймэрт ОБГ болон орон нутгийн иргэд нийлсэн 40 хүн таван авто машин ажиллаж түймрийг тэлэхээс нь өмнө унтрааж чадсан гэв.
Хуурайшилтын үе эхэлсэн, хүчтэй салхитай өдрүүд үргэлжилж байгаа учир цогтой үнс нурам ил задгай асгахгүй байх, татсан тамхи, зурсан шүдэнзээ сайтар унтрааж, иргэн бүр анхаарал сэрэмжтэй байхыг ОБГ-аас анхааруулж байна.

Т.Одончимэг