Ш.Оргил.Төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлд дорвитой, бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 3-ны өдөр болсон Сэлэнгэ аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдааны гол сэдэв нь төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг чангатгах асуудал байлаа. Аймгийн Засаг дарга Ш.Оргил өөрийн эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагуудад хандаж ”-Би бол Сэлэнгэ аймгийг Монгол Улсын Засгийн газартай холбож өгдөг менежер. Та та нар ч мөн адил төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх гүүр нь болж яваа менежерүүд. Арай дарга гэж бодоод яваа юм биш биз” хэмээгээд төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлж, цаашид Төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлд дорвитой, бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ онцлон хэлсэн юм.
Энэхүү өргөтгөсөн хуралдаан нь аймгийн Засаг даргын зүгээс Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагуудтай сар бүр уулзаж, харилцан мэдээллээ солилцож, анхаарах асуудал, зорилго чиглэлээ тодотгож авдагаараа онцлог арга хэмжээ болдог юм.
Аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлэхдээ “өнөөдөр ажиллаж байгаа төрийн албан хаагчид хэн нэгэн иргэн орж ирэхэд өмнөөс нь бөхөлзөөд угтаж авдаггүй юмаа гэхэд хүндэтгэлтэй хандаж, уулзах хүнтэй нь холбоод өгчихдөг сэтгэлтэй байх хэрэгтэй. Сайхан инээмсэглээд угтахад юу нь болохгүй гэж. Би үүнийг л хүсч байна. Тийм ч учраас боловсон хүчний судалгааг ил тод байлгах үүднээс нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан байгаа. Энэ ажлын хэсэг салбар бүрийн боловсон хүчний судалгааг гаргана. Сургуулиа төгсөж байгаа хэд, төгсчихсөн нь хэд байна гэдгийг тогтоож, тухайн салбар бүрийн ажил мэргэжил дээр тэнцэх хичнээн хүн байна вэ гэдэг аймгийн хэмжээний судалгааг гаргана. Ингээд гаргасан судалгаагаа бүх байгууллагуудын мэдээллийн самбарт байршуулна. Өнөөдөр төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын асуудал нэлээд хөндөгддөг боллоо. Нэгэнт би энэ ажилд орсон юм чинь байж л таараа гэсэн сэтгэлээр ханддаг болсон байна. Бид төрийн албан хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж явах учиртай. Ямар нэг гомдол саналд өртсөн, ажлаа хийж чадахгүй байгаа бол ард чинь бэлэн хүн байна шүү гэдгийг ойлгуулж, ажлаа сайжруулах хүч өгөх үүднээс энэ судалгааг гаргаж, иргэдэд нээлттэй харуулахыг хүссэн. Ингэж байж төрийн албаны нэр хүнд өсч, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх учиртай. Энэ бол аймгаас барьж байгаа бодлого бас чиглэл” хэмээн хатуу хэллээ. Өргөтгөсөн хуралдааны эхэнд байгууллага тус бүр өөр өөрсдийн ажил үйлчилгээ, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар уламжлал ёсоор танилцуулж, мэдээлэл өгсөн.

Ч.Отгонцэцэг