Физикийн олимпиадын хүрээнд сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Физикийн улсын 31 дүгээр олимдиад энэ сарын 25-28-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болно. Одоогоор олимпиадын бэлтгэл ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна. Тус олимпиадыг зохион байгуулахад нийт 100 орчим сая төгрөг зарцуулагдах бөгөөд үүний 60 хувь нь орон нутагтаа үлдэх ёстой гэсэн байр суурийг зохион байгуулагчид илэрхийлж байна. Ингэхдээ аймгийн хэмжээний бүх ЕБС-ийн материаллаг баазыг бэхжүүлэх аж.
Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, олимпиадыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Баасандоржоос тодруулахад “Физикийн улсын олимпиад анх удаа манай аймагт болж буй гэдэг утгаараа бид маш өндөр ач холбогдол өгч байгаа. Дан ганц олимпиад болоод өнгөрөх бус үүгээр дамжуулан сурагчид болон багш нарын ур чадварыг дээшлүүлэх, сургуулиудын материаллаг баазыг нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс бид энэ олимпиадын хүрээнд аймгийн төвийн дөрвөн сургуулийг иж бүрэн физикийн кабинеттай болгох, 12 сумын сургууль тус бүрийг нэг сая төгрөгийн физикийн хэрэглэгдэхүүнээр хангаж байна. Энэ ажилд нийт 60 орчим сая төгрөг зарцуулж байгаа. Ер нь олимпиадын нийт зардлын 60 хувийг бид орон нутагтаа үлдээнэ гэж зорьж байгаа, дээрх ажлууд үүний дагуу хийгдэж байгаа гэж ойлгож болно. Ингэснээр багш сурагчдын ур чадвар, физикийн хичээлээр гаргах амжилтад өндөр үр дүн гарна гэж үзэж байгаа.” гэлээ.
Олимпиадыг зохион байгуулахтай холбоотой аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн багш сурагчид, эрдэмтэн зочид төлөөлөгчид, зохион байгуулагчдын төлөөлөл гээд олимпиадын хүрээнд гаднаас 150 гаруй хүн Сүхбаатар аймагт ирнэ. Эдгээр хүмүүст аймаг орон нутгаа танилцуулах, сурталчлах зорилгоор хөтөлбөрийг маш дэлгэрэнгүй боловсруулжээ.
Физикийн улсын 31 дүгээр олимдиадыг БСШУЯ, Улсын физикийн олимпиадын хороо, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Т.Одончимэг