ЭЕШ-нд амжилт үзүүлсэн багш сурагчдаа 2010 оноос эхлэн урамшуулж иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-09 17:00:26
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 2010 оноос элсэлтийн ерөнхий шалгалтанд өндөр амжилт үзүүлсэн багш сурагчдаа урамшуулж ирсэн. Тухайн үедээ энэ нь анхдагч үйл явдал болж байсан юм. Харин өнгөрсөн жилээс тус урамшууллын хэмжээ нэмэгдэж, мөн урамшуулал авах багш сурагчдын тоо ч нэмэгджээ. Энэ нь Сүхбаатар аймгийн хэмжээнд ЭЕШ-д амжилт үзүүлэх нь нэмэгдсэн гэдгийг илэрхийлж буй нэг хэлбэр юм. 

Таван сурагч, нэг оюутан, гурван анги хамт олон, гурван ААНБ, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар /БСУГ/ хамрагдаж, дээрх 7,2 сая төгрөгийн урамшууллыг авчээ. Харин энэ дунд ЭЕШ-д 800 оноо авсан гурван сурагч, ЭЕШ-д нийт сурагчдын амжилттай бэлтгэсэн багш 15 байгаа юм.

“Тус урамшууллыг олгож эхэлсэнээр манай аймгийн ЭЕШ-д үзүүлэх амжилт жилээс жилд дээшилж байгаа. арван хичээлийн дундаж оноогоор манай аймаг сүүлийн 4-5 жилд тогтмол эхний таван байранд бичигдэж байгаа. Өнгөрсөн жил гэхэд бид гуравдугаар байранд орж, БСУГ маань аймгийн засаг даргын захирамжийн дагуу урамшуулалд хамрагдсан. Урамшуулал олгох нь зөв хэрэг. Гэхдээ бид үүнийгээ дагаад тухайн багш сургчдад тавих шалгуур үзүүлэлт, болзлоо илүү нарийн болгож байгаа. Өөрөөр хэлбэл хариуцлагыг нь дээшлүүлж байна гэсэн үг. Өнгөрсөн жил амжилт гаргаж урамшуулагдсан багш энэ жил энэ амжилтаа давуулан биелүүлэх хэрэгтэй л гэсэн үг” гэж аймгийнБСУГ-ын дарга Л.Байгалмаа хэллээ.
Зөвхөн 2017 онд гэхэд 7,2 сая төгрөгийн урамшууллыг боловсролын салбарт үзүүлсэн байна.

Тус аймгийн хэмжээнд 2018 оны ЭЕШ-ын бүртгэл 80 орчим хувьтай үргэлжилж байна.
Т.Одончимэг
相关新闻