Өнөөдрийн арилжаанд "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл"-ийн хувьцаа өнгөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-10 18:00:33
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 1,241,622 ширхэг хувьцаа арилжсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" JLT+15.00 хувь, "Хөх Ган" HGN+14.99 хувиар буюу  хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" MRX-14.73 хувь  болон "Гутал" GTL -10.63 хувиар буюу  хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,786.94 нэгж болж 0.9 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 387 тэрбум 268 сая 653 016 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.
相关新闻