Газрын төлбөрийн төлөвлөгөө 400 гаруй сая төгрөгөөр тасарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаанаар газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангалттай бус гэж үзээд шалтгаан нөхцөлийг судалж, орлого бүрдүүлэхийг Засаг дарга Д.Баярбатад даалгав.
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албаны мэдээлснээр энэ оны 10 сарын байдлаар газрын төлбөрийн төлөвлөгөөний дагуу 1 тэр бум 269 сая төгрөг төсөвт төвлөрүүлэхээс 1 тэр бум 142 сая төгрөг төвлөрүүлжээ.Үүний 238 сая төгрөг нь дуудлага худалдааны орлого гэж тооцвол төлбөрийн бүрдүүлэлт 400 гаруй сая төгрөгөөр тасраад байгаа аж.
Иймд газрын нэгдмэл сангийн ангилал аль төрөлдөө тасалдаж буйг судлаад, төлөвлөгөө биелүүлэхийг Засаг даргад үүрэг болгожээ.
Ш.Шүрэнцэцэг