Багахангай дүүргийн Соёлын ордны баг спортоор тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын спорт өдөрлөгийг Хандгайт дахь “Олимп” цогцолборт 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн спорт өдөрлөгт Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын 8 баг оролцож гар бөмбөг, алсын зайн шидэлт, буухиа тэмцээн гэсэн төрлөөр өрсөлдөв.
Гар бөмбөгийн тэмцээнд Б.Алтанцоож ахлагчтай Багахангай дүүргийн Соёлын ордны баг тэргүүн байр, Б.Батбаяр ахлагчтай Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн баг дэд байр, Ц.Цэрэнбямба ахлагчтай Хан-Уул дүүргийн Соёлын ордны баг гутгаар байр, Алсын зайн шидэлтийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Налайх дүүргийн Соёл, урлагийн ордны тамирчин Х.Хүрэлбаатар, эмэгтэйчүүдийн төрөлд Хан-Уул дүүргийн Соёлын ордны тамирчин Н.Гүндэгмаа нар тэргүүн байр, Буухиа тэмцээний төрөлд Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын баг тэргүүн байр, Нийслэлийн Соёл, урлагийн газрын баг дэд байр, Налайх дүүргийн Соёл, урлагийн ордны баг гутгаар байрт шалгарч тус тус алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.
Багийн дүнгээр Б.Алтанцоож даргатай Багахангай дүүргийн Соёлын ордны баг тэргүүн байр, Б.Минжүүр даргатай Хан-Уул дүүргийн Соёлын ордны баг дэд байр, Д.Индра захиралтай Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн баг гутгаар байр эзэлж өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнуулсан юм. Тэргүүн байр эзэлсэн Багахангай дүүрэг шилжин явах цомыг авч дараа жилийн спорт өдөрлөгийг зохион байгуулахаар болов. Энэ жилийн спорт өдөрлөгийн нэг онцлог шагнал нь Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын нэрэмжит шагналыг тэмцээний бүх төрөлд баг хамт олноо манлайлан амжилттай оролцсон Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордны захирал Э.Энхтунгалагт хүртээв.

Ж.Болор