10 хүүхэд тутмын 7 нь мэргэжлээ буруу сонгодог
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах, их, дээд сургуулиудын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, орчин нөхцлийг сурталчилан танилцуулах зорилго бүхий “Боловсролын супер маркет-2018” үзэсгэлэн өнөөдөр МҮЭСТО-нд нээлтээ хийлээ.
Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (НГБХЗХГ), МҮЭСТО, БСШУСЯ-ны “Боловсролын зээлийн сан” хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй АШУҮИС, ШУТИС, “Сити”, “Мандах”, “Этүгэн” зэрэг төр, хувийн хэвшлийн 30 гаруй их, дээд сургууль оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Монгол Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 40.8 мянган сурагч төгсөж, их, дээд сургууль, МСҮТ-д элсэн суралцах юм. Гэвч улсын хэмжээнд хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 31.7 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж буй юм. Энэ нь хүүхдүүд мэргэжлээ зөв сонгож чаддаггүйтэй холбоотой гэдгийг уулзалт зохион байгуулагчид онцолж байв. Тухайлбал, мэргэжлийн байгууллагуудын зүгээс оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 10 хүүхэд тутмын 7 нь “мэргэжлээ буруу сонгосон” гэсэн хариулт өгснөөс үүнийг тод харж болох юм. Тиймээс залуучуудад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх нь туйлын чухал гэдгийг НГБХЗХГ-ын мэргэжилтнүүд дурьдлаа.
Үзэсгэлэнгийн үеэр НГБХЗХГ, АШУҮИС болон “Мандах” зэрэг сургуулийн удирдлагууд эцэг эх, төгсөх ангийн сурагчдад зориулан мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар лекц унших аж. Хүүхдүүд аав, ээжийнхээ мэргэжлийг үе залгамжлан сонгох, эсхүл найзтайгаа хамт сурах нэрийдлээр өөр мэргэжлээр суралцах тохиолдол цөөнгүй байгаа юм. Мөн эцэг эх нь өөрсдийн сонгосон мэргэжлээрээ сургахаар тулгадаг зэрэг асуудал гардаг байна. Өөрийн хүсэл, сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ сонгож чадаагүй залуус сургуулиа орхих, мэргэжлээ бүрэн эзэмшиж чадахгүй байх, төгсөөд ажилд орж чаддаггүй зэрэг хүндрэлтэй тулгардаг. Тиймээс зөвхөн сурагчдад бус эцэг эхчүүдийг ч уг үзэсгэлэнг сонирхож, үнэ төлбөргүй лекц сонсож, хүүхдээ мэргэжлээ зөв сонгоход нь туслахыг МҮЭСТО-ын Соёлын албаны дарга Д.Туул онцлов.
Энэ үеэр үзэсгэлэнг сонирхож буй ЕБС-ийн ахлах ангийн сурагчидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Нийслэлийн 19 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Энхцэцэг, “Би эмч болох хүсэлтэй. Тиймээс өнөөдөр АШУҮИС болон бусад сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна. Өөрийн эзэмшихээр зорьж буй мэргэжлийнхээ талаар эцэг эхтэйгээ зөвлөсөн. Эцэг эх минь ч дэмжиж байгаа. Олон хүнийг эрүүл саруул амьдрахад нь туслах чин хүсэлтэй тул ирээдүйд чадварлаг боловсон хүчин болохын төлөө хичээн суралцах хүсэлтэй” гэлээ.
Мөн 84 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Л.Даваасүрэн, “Би цагдаа болох хүсэлтэй. Одоогоос жилийн өмнө энэ шийдвэрээ гаргаж, эцэг эх, багш нартайгаа ярилцсан. Өөрийн сонирхлоороо суралцаж, ажиллаж байгаа хүн амжилтанд хүрдэг гэдгийг гэр бүлийнхэн минь сайн мэддэг учраас миний сонголтыг эсэргүүцээгүй. Харин ч дэмжиж, энэ чиглэлийн сонирхолтой ном болон бусад зүйлсээр хангаж байгаа. Үеийн нөхөддөө ч өөрийн хүсэл, сонирхлоороо мэргэжлээ сонгохыг уриалж байна” хэмээв.
Үзэсгэлэн энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр