Гурван сумын төмөр замын зурваст гэрчилгээ олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:36:49

Төв аймгийн Газрын харилцаа барилга хот, байгуулалтын газар Монгол Улсад анх удаа төмөр замын хамгаалалтын зурвасын газрыг баталгуужуулж, гэрчилгээ олгов.

Батсүмбэр, Баян, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй 171.1 км төмөр замын хамгаалалтын зурвасын байршлын давхцалыг гаргаж, нэг талбарын кадастараар баталгуужуулах ажлыг Геомастер ХХК-тай хамтран гүйцэтгэсэн байна.

Энэ ажлыг зохион байгуулснаар төмөр зам дагуух хот суурин газрын аюулгүй байдлыг хангах, хамгаалалттай зурвас руу гадны биет нэвтрүүлэхгүй давуу талтай тул бусад аймаг, сум ийм шийдвэр гаргаж,аюулгүй байдлаа хангахыг уриалав.

Ш.Шүрэнцэцэг

 

 

相关新闻