Түймрийн голомтод Эрдэнэбулган сумын эмч, сувилагч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн "Горхины-Эх, Ухантын даваа" даваанд гарсан түймрийн голомтод ажиллаж байгаа зарим иргэний хөл гар халах, түлэгдэх тохиолдол гарч байгаагаас сумын эмч З.Оюунбилэг, сувилагч А.Эрдэнэзаяа нар өчигдрөөс эхлэн түймрийн голомтод ажиллаж хөл гар боох зэргээр анхан шатны тусламж үзүүлж байгаа гэнэ.
"Түймрийн голомтод Эрдэнэбулган сумын нэг, хоёр, гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг ажиллаж байгаа бөгөөд дараагийн ээлжинд эмэгтэйчүүдийг татахаар төлөвлөж байна. Орон нутгийн иргэд нутаг усныхаа төлөө идэвхтэй сайн хамтран ажиллаж байна" гэж сумын Засаг дарга П.Ариунбат мэдээллээ.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн "Горхины-Эх, Ухантын даваа" даваанд гарсан түймэр дөрөв дэхь өдрөө асч байгаа бөгөөд Эрдэнэбулган сумын Онцгой комисс хуралдаж төрийн албан хаагчдаа 3 хоног ажилуулахаар явуулсан боловч түймэр унтраагүй байгаа тул дахин хоёр хоног сунгаад байна.

Б.Гантуяа