Тариаланчдад тулгамдсан асуудлуудыг шийдүүлэхээр Ерөнхий сайдад уламжилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас Хэнтийн тариаланчид удаа дараа ургац алдаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, ААН-үүд ихээхэн хэмжээний өр төлбөрт ороод байгаа юм. Тиймээс Хэнтий аймгийн удирдлагууд тариаланчдын энэхүү нөхцөл байдлыг харгалзан, зарим нэг арга хэмжээ авах тухай саналаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮЯамны сайд Б.Батзориг нарт уламжилжээ.
Тэд, 2018 оны хаврын тариалангийн үйлдвэрт шаардагдах үрийн урьдчилгаа төлбөрийг 10 хүртэл хувиар бууруулах, нөөцийн газраас үрийн буудайг орон нутгийн компаниудад олгох, элеваторыг шинээр барих санхүүжилтийг урьдчилсан байдлаар шийдэх зэрэг асуудлыг уламжилсан байна.
Саяхан Хэнтий аймгийн ЗДТГ, ХХААГазар хамтран Хэнтий аймгийн “Тариаланчдын зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Монгол Улсын гавъяат агрономич А.Бадарчин, Г.Нэргүй, ХААИС-ийн багш, доктор профессор Б.Одгэрэл, ХААИС-ийн Инженерийн сургуулийн профессор Б.Мөнхбат тэргүүтэй удирдлага, тариаланчдын төлөөлөл оролцсон юм.
Зөвлөлгөөний үеэр тариаланчид тариан талбайд мал орсноос болж ихээхэн хэмжээний хохирол учруулж, малчин тариаланчдын дунд зөрчилдөөн үүсдэг талаар ярьж байлаа. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавихыг хэрэгжүүлэгч байгууллага, сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч, тариалангийн гол бүс нутгуудыг малын хөлөөр талхлагдахаас сэргийлж, малчид тариаланчид төрийн байгууллагын хооронд гурвалсан гэрээ байгуулж ажиллахаар болсныг дуулгалаа.
Цаашид үүлэнд зориудаар нөлөөлөх, МСҮТөвөөр дамжуулан мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэг ажлуудыг шат дараатайгаар үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна.
Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 42 иргэн, ААН 94,3 мянган га эргэлтийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байна.

Д.Одонтунгалаг