Эрдэнэбулган сумын түймрийг цурманд бүрэн оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-20 16:45:48
 Хөвсгөл  /МОНЦАМЭ/ "Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар гарсан түймэрийг өнөөдөр 13 цагийн орчим бүрэн цурманд орууллаа" гэсэн мэдээллийг Эрдэнэбулган сумын Засаг дарга П.Ариунбат өглөө.

Түймэр унтраах ажилд нутгийн 250 гаруй иргэн албан хаагчид, Онцгой байдлын газрын 60 гаруй албан хаагчид 5 хоног тасралтгүй ажилласан байна. Өнөөдрийн байдлаар гарсан хохиролыг тооцож дуусаагүй байгаа бөгөөд түймэрт ойролцоогоор 5800 га талбай өртсөн байна. Түймрийг унтраахын тулд Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумын иргэд, Хөвсгөл, Орхон-Уул, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн ажиллуулжээ.
Б.Гантуяа
 
相关新闻