Хөвсгөлд 23129 толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-20 17:11:54
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд өнтэй сайхан өвөл болсон хэдий ч зарим суманд хаваржилт хүндэрч малын хорогдол нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар нийт 23129 толгой мал хорогдсон гэдгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Малын хорогдол халхын сум буюу бэлчээрийн даац хэтэрч өнгөрсөн зун өвс ногоо муу ургасан Шинэ-Идэр суманд 3381, Галт суманд 4210 буюу хамгийн их байгаа гэнэ. Хорогдсон малын дотор үхэр 2817, хонь 9243, ямаа 10132, хээлтэгч 2084, хээлтүүлэгч 131 толгой тус тус хорогдоод байгаа ажээ.
Б.Гантуяа
 
相关新闻