Рапсын хордлогын асуудлаар гурван талт гэрээндээ тусгахаар шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 10:28:42

сэлэнэг аймгаас бэлтгэсэн товч мэдээ

Эцэг, эхчүүдтэйгээ хамтран ажиллах аргаа олжээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11-р цэцэрлэгийн хамт олон хүүхдүүдийнхээ эцэг, эхчүүдийнхээ дунд олон ажил арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажилласаар байгаа аж.

Тухайлбал “Алтан намар-2015” сэдэвт замд гарья уралдаан тэмцээн, мөн эх орныхоо цэьэр хөрсөнд ургуулсан амтат ногоогоор төрөл бүрийн хоол, зууш хийх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Нийгмийн хүрээнд зохион байгуулсан эдгээр ажлууд нь эцэг эх, цэцэрлэгийн удирдлагууд, багш нарын хороондын харилцаанд ихээхэн түлхэц өгч, хүүхдүүдийн сурч, хүмүүжих таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөгөөрөө ач холбогдолтой байдаг байна.   

Иргэдээ дэмжсэн жижиг зээлийг олгож байна

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ-аас иргэддээ олгох жижиг зээлийг сумынхаа Төрийн банкаар дамжуулан өгч байна.

Тус зээл нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, өргөтгөх, үйл ажиллагаагаа тогтвортой хадгалах, ажлын байр шинээр бий болгох боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө иргэдэд ихээхэн тус дэм болдог аж. Сумын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох уг жижиг зээлийн хугацаа 24 сар хүртэл байх бөгөөд зээлийн хүү нь 0.85 хувь, хэмжээ нь нэг ажлын байр 1.5 сая төгрөг байх юм байна.

Сумынхаа баялаг бүтээгчдийг дэмжсэн байна

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-аас сумынхаа “Соёл, эдийн засгийн өдөр” арга хэмжээг зохион байгуулсан байна.

Уг арга хэмжээнд төсвийн  байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллага, ААН, малчин, ногоочид, урлагийн баг гээд нийт 117 хүн оролцжээ. Тус арга хэмжээний үеэр өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ, байгууллага сурталчлах арга хэмжээ зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 700 иргэн үйлчлүүлж худалдаа хийсэн байна. Энэ үеэр орон нутгийн иргэд 2 сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн тус үйл ажиллагаанд оролцсон Хушаат сумын “Элит үр” ХХК-иас сумынхаа Эрүүл мэндийн төвд нэг сая, ЕББД сургуульд гурван сая, цэцэрлэгт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажилласан байна.

Дотуур байрны ая тух хангагдлаа

Эдийн засгийн хүнд үе гэлтгүй Хушаат сумын сургуулийн дотуур байранд амьдарч буй малчдын хүүхдүүд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдсан байна.

Хөдөөгийн сургуулийн дотуур байранд ихэвчлэн малчин өрхийн хүүхдүүд амьдардаг. Энэ утгаар гэр орноосоо хол амьдарч байгаа малчдын хүүхдүүдэд дотуур байр нь өөрийн гэрийг нь орлон элч гэрэлийг хайрладаг билээ. Иймээс Хушаат сумын ЕББД сургуулийн захиргаанаас дотуур байрандаа иж бүрэн шинэчлэл хийжээ. Тухайлбал орон нутгийн хөгжлийн сангийн 6 сая төгрөгийн хөрөнгөөр дотуур байрныхаа зөөлөн эдлэлийг сольж, гудас, хөнжил, хөнжлийн даавуу зэргийн шинэчилсэн байна. Мөн байрны өрөөнүүдийн цонхны хагархай шилнүүдийг сольж дулаан болгожээ.

Хяналт шалгалтын мэдээллээ иргэдэд танилцуулжээ

Хушаат сумын засаг даргын “Мэдээллийн ил тод байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу сумын хүнсний дэлгүүр, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтыг өнөөгийн түвшинг тогтоож үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор хийжээ. Тус хяналт шалгалтанд суманд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Талст”, “Шижир тулга”, “Хөшөө чулуу”, “Баян-Хушаат” зэрэг хүнсний мухлаг, “Хайрхан оргил”, “Бүрэн хайрхан”, “Оргил” зэрэг баарууд хамрагджээ. Шалгалтын талаарх мэдээлэлийг самбаруудад байршуулан энэ сарын 26-ны өдөр багийн ИНХ-аар иргэдэд танилцуулсан байна.

15 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг түрээслүүлсэн байна  

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ахуйн үйлчилгээг дэмжих хөтөлбөр” Хушаат суманд амжилттай хэрэгжиж байгаа ажээ.

“Ахуйн үйлчилгээг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тус суманд Хөдөлмөрийн Яамнаас 15 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг түрээслүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Энэхүү үйл ажиллагаагаар тус сумын Ахуйн үйлчилгээний төвд оёдол, гэрэл зураг, компьютерийн үйлчилгээ, гар утас засвар, гутал засварын үйлчилгээнүүд явагдаж байгаа аж.

 Олон үйл явдал өрнөсөн сургуулийн өдрүүд

Хушаат сумын Д.Сэнгээгийн нэрэмжит ЕББД сургууль ойрын өдрүүдэд үйл явдал дүүрэн байгаа аж.

Тухайлбал “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд хуваарилагдан ирсэн 16 ширхэг багш зөөврийн компьтер, мөн сурагч 4 ширхэг зөөврийн компьютерийг  гардан авсан байна. Түүнчлэн тус сургуулийн хүүхдүүд ном уншихдаа номын хавчуургыг ашиглаж хэвшсэн байна. Мөн өнгөрсөн өдрүүдэд сургуулийн нийт багш, сурагч, ажилчдын дунд витаминжуулалтын аян өрнөсөн аж.

Рапсын хордлогын асуудлаар гурван талт гэрээндээ тусгахаар шийдвэрлэжээ

Хушаат сумын тухайд рапсын хэнзэлж ургасан талбайд үхэр бэлчээрлэж улмаар хорогдол гарах үзэгдэл энэ оны 9-р сараас илэрсэн байна.

Уг байдал даамжирч 10-р сар гарсаар нэлээд хэдэн малын хорогдол бий болжээ. Эл байдлыг аймгийн Мэргэжлийн хяналтын албанд мэдэгдсэнээр холбогдох мэргэжилтнүүд ирж тус рапсын талбайн хөрс, ургамлаас дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлэн шинжилгээ хийлгэх хүсэлт тавьсан байна. Сумын удирдлагуудын зүгээс рапсын хордлогын асуудлаар малчид, тариаланчидтай хийдэг гурван талт гэрээндээ тусгахаар шийдвэрлэсэн байна.

Хээлтүүлгийн ажил явагдаж байна

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын мал эмнэлэг үржлийн албанаас бог малын хээлтүүлгийн ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд 12 малчин өрхийн 432 үхэрт хээлтүүлэг хийжээ. Мөн 58 малчин өрхөд малын чанар сайжруулахад хээлтүүлэгчийн чанар чухал болох, мал бүртгэлжүүлэх ажлын явц, цаашид хийх ажлын талаар сургалт зохион байгуулж зөвлөгөө өгөн ажилласан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

相关新闻