Онон голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-25 16:29:05
Хэнтий /МОНЦАМЭ/ Дэлхийн Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалт, БОАЖЯ-ны дэмжлэгээр Онон голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн анхдугаар хуралдааныг Батширээт суманд зохион байгууллаа.

Энэ үеэр 35 хүний бүрэлдэхүүнтэй талуудын оролцооны зөвлөлийг шинэчлэн байгуулсан юм. Тус зөвлөл нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн А/57 тоот тушаалаар батлагдсан "Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журам"-ын дагуу зохион байгуулагдсан анхны зөвлөл болж байгаагаараа онцлог юм.

Онон голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар ОУГСГЗ-ны ахлах мэргэжилтэн И.Алтмаа нарыг нэр дэвшүүлж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад зөвлөлийн 35 гишүүн, дарга, нарийн бичгийн дарга нарын нэрсийг батламжлуулахаар хүргүүллээ.
Д.Одонтунгалаг

相关新闻