Булган аймгийн энэ оны төсөвт тодотгол хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит VII хуралдааныг ирэх сарын 23 өдөр хуралдуулахаар зарлалаа.
Ээлжит хуралдаанаар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд бэлтгэх ажлын явцын тухай, аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны мэдээлэл, орон нутгийн өмчийн газрын энэ оны эхний улирлын үйл ажиллагааны мэдээллийг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Мөн аймгийн 2018 оны төсөвт тодотгол хийх асуудлыг Тэргүүлэгчдийн олонхийн саналаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

М.Батжаргал