Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч, хөгжсөний 93 жилийн ойг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагын төлөөлөл болон ахмад пионерууд тус байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөв.
Монголын хүүхдийн байгууллага нь 1925-1940 онд Монголын пионерийн байгууллагын төв товчоо, 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл, 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар, 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр хүүхдийн байгууллага өргөжин тэлсэн түүхтэй.
Монгол Улсад хүүхдийн байгууллагын залгамж халаа хүрээгээ тэлж 21 аймаг, 9 дүүрэгт үүсэн байгуулагдсанаар нийслэлийн хэмжээнд хүүхдийн салбарын 190 гаруй албан хаагч, мэргэжилтэн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байна. Мөн анхан шатны нэгж болох 152 хороонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан, хамтарсан баг ажиллахын зэрэгцээ хүүхдийн хөгжил хамгааллын асуудлаар мэргэшсэн 60 гаруй ТББ ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр хэлэхдээ, “Монгол Улс болон нийслэлд хүүхэд гэр бүлийн орчин нөхцөл тогтолцоо бүрдсэн таатай цаг үе ирээд байна. 2016 оноос Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль шинээр хэрэгжиж эхэлсэн бол Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуульд хүүхдийн эрхийн зөрчил хэргийн талаар тусгаж хүүхдийн хөгжил хамгаалал оролцоог дэмжих, эрхийг нь хангах чиг үүргийг өөрчилсөн. 2017-2021 онд хэрэгжүүлэх Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан. Хүүхдийн төлөө зөвлөлөөс жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарласан. Энэ өдөр шийдвэр гаргах түвшинд хүүхдийн үзэл бодол, дуу хоолойг сонсч шийдвэр гаргах юм. Удахгүй болох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, бэлтгэл ажилдаа ороод байна” гэв.

1959 оны ахмад пионер н.Цасчихэр, “Монгол Улсыг хүүхэд залуусын орон гэдэг. Улсын нийслэлийн түүхэнд Хүүхдийн байгууллагын оруулсан хувь нэмэр их. Бидний үеийн пионерууд Улаанбаатар хотод барилга байгууламж барих, мод суулгах, зүлэг тарихад оролцож, “Зүлгэн дээр битгий гишгэ” гэж ахмад үедээ ёсолж, хүндэтгэл үзүүлдэг байсан. Хүүхэд залуус та бүхэн улам сайн суралцаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, дэлхийн жишигт нийцсэн хот болоход үлгэрлэн оролцохыг хүсч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Энэ үеэр улаан бүч зүүсэн ахмад пионерууд “Бүхий олон багачууд” дуугаа дуулж эгшиглүүлсэн юм.

Эл тэмдэглэлт өдрийн хүрээнд Хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан “Хүүхдийн амьдрал түүх бүтээдэг” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд нээлээ. Үзэсгэлэнд анхны Хүүхдийн байгуулага үүссэн 1925 оноос хойших 93 жилийн түүхэн гэрэл зургийг он цагийн дарааллаар байрлуулан дэлгэжээ. Түүнчлэн “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөн зохион байгуулав. Зөвлөгөөнөөр хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн харилцаа, хүмүүжлийн эерэг арга хэлбэрийг олон нийтэд танилцуулан хүүхдийн төлөө хүн бүр хариуцлагатай байхыг уриалсан юм.
Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд болон хүүхдийн төлөөлөл оролцов.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал