Ахмад багшийн нэрэмжит "Хичээл олимпиад" зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-11 14:02:04
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болон зохион байгуулж хэвшсэн БТТА, АБТА, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч Ц.Төмөрхуяг багшийн нэрэмжит "Хичээл олимпиад" амжилттай боллоо.
Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн биеийн тамирын багш нар болон сурагчдын дунд зохион байгуулдаг энэхүү "Хичээл олимпиад"-д энэ удаа аймгийн төвийн 6 сургууль, сумдын 11 сургуулиас шалгарсан 60 сурагч, 17 багш оролцжээ.
Энэ "Хичээл олимпиад"-аар багш нарын дунд онолын шалгалт авдаг бол сурагчдын дунд стандартын биелэлт болон бие бялдарын өсөлтийн түвшинг стандарт нормативийн дагуу шалгаруулдаг юм. Бие бялдарын таван чанарын  стандарт нормативт хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр, уян чанар ордог бөгөөд 14-15 нас,16-17 насны ангилалын сурагчдын дунд зохион байгуулжээ.
Ингээд хурд хүч 60м, 100м зай, авхаалж самбаа 3-10 м гүйлт, уян хатан, байрнаас уртад харайх, тэсвэр 6 минутын гүйлт гэсэн 4 төрлөөр оноо өгч нийлбэр дүнгээр байр эзлүүлэн аваргуудаа тодруулжээ. Хичээл олимпиадын  аваргаар 14-15 насанд эрэгтэйчүүдээс Мандалын н.Энхбаясгалан, охидоос  Спорт сургуулийн Уужимзаяа, 16-17 насны ангилалд Баянголын н.Батхүлэг, охидоос  Цагааннуурын Оюунбилэг, 16-17 насанд Баянголын н.Намуунаа нар шалгарчээ. Багийн нийлбэр дүнгээр Баянгол сумын ЕБСургууль тэргүүлж, Мандал, Цагааннуур сумд тус тус удаалсан оржээ. Харин багш нараас Сүхбаатар сумын ЕБ-ийн 5-р сургуулийн багш н.Батхуяг тэргүүлж, Сүхбаатар сумын 6-р сургуулийн багш н.Мягмарсүрэн удаалсан байна. 
Ч.Отгонцэцэг 
相关新闻