СЭЛЭНГЭ: Рапсын талбайд эрвээхэйн тархалт өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-12 16:45:39

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Энэ жилийн тухайд хуурай гантай байгаагаас үүдэн рапсын талбайд эрвээхэйн тархалт өндөр байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

 

Рапсын талбайд хөнөөлт хортон шавж, хивэн эрвээхэй гарсан дуудлагын дагуу ХХААХҮЯ-ны СХГ-ын Ургамал хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам, Ургамал хамгааллын газрын мэргэжилтэн Т.Дэжидмаа, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын Таримал ургамлын үр, сортын хяналтын улсын ахлах байцаагч Б.Сүхбаатар, Ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч С.Хулан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа.

 

Дээрх багийнхан Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул сумдын рапсын тариалалтын талбайд үзлэг хийж, хортон шавжийн төрөл зүйл тархалтыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга зам, тэмцэх аргачлалын талаар зөвлөгөө, зөвлөмж өглөө.

 

Мөн сүүлийн жилүүдэд рапс болон бусад тоонолжин цэцэгт таримлын (гич, төрөл бүрийн байцай, манжин) тариалангийн талбай эрс нэмэгдэж, үүнийг дагаад байцааны эрвээхэйн хэт олшролт болж байгаа юм байна.

 

相关新闻