СӨБ, ЕБС-д суралцагчаас аливаа төлбөр, хураамж, хандив авахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-14 10:45:25
Говь-Алтай /МОНЦАМЭ/ 2017-2018 оны хичээлийн жил дуусч буйтай холбогдуулан Сургуулийн өмнөх боловрол, Ерөнхий боловсролын сургуульд суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авах, сургууль төгсөх, анги дэвших, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор төлбөртэй давтлага өгөх, ном гарын авлага, материал худалдан авахыг шаардах, шахахыг  Говь-Алтай аймгийн Засаг дарга хориглон сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, багш нарт үүрэг болголоо.

Түүнчлэн төгсөлтийн баяр хэмээн хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад амралт зугаалга зохион байгуулж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.
Төгсөлтийн үйл ажиллагааг суралцагч нь эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа сурсан эрдэм авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан байна.

Э.Нарангэрэл

相关新闻