Сумын эрүүл мэндийн төв авто машинтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-14 10:49:01
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Газар тариалангийн элит сум гэгдэх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төв автомашинтай болжээ.
Тус эрүүл мэндийн төв нь УАЗ-469 машиныг 12 жил ашигласнаар машины эдэлгээний хугацаа нь дуусч ашиглах боломжгүй болоод байсан юм. Ингэснээр тус сумын эрүүл мэндийн төвийн тухайд түргэн тусламжийн хүн тээвэрлэх машин нэн шаардлагатай болоод байсан юм. Энэ тухайгаа сумын эрүүл мэндийн төвийн захиргаанаас тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад хүсэл гаргасны дагуу ийнхүү эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэхэд зориулагдсан туулах чадвар сайтай УАЗ пургон автомашинтай болжээ. Тус сум нь өнөөдрийн байдлаар 1368 өрх, 5011 хүн амтай. Сумын ЭМТ-өөс эдгээр иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа аж. Энэхүү түргэн тусламжийн авто машиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнгөрсөн сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болсон байна.  
Ч.Отгонцэцэг 
相关新闻