Сэлэнгэ аймаг өөрийн брэндийн шинэ үртэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн У.Хүрэлсүхийн энэ удаагийн орон нутгийн томилолт газар тариалангийн стратегийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн хаврын тариалалт, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцахад чиглэгдлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллахдаа Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Газар агро” ХХК-ийн махны хэвшлийн үхрийн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалан, “Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн фермийн аж ахуйтай танилцлаа. Мөн Хушаат сумын “Элит үр” ХХК-ийн төмсний тариалалт, үр үйлдвэрлэлт, Сант сумын “Монгол газар шим” ХХК-ийн усалгаатай тариалалтын явц, Сайхан сумын Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 50 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг газар тариалангийн гол бүс нутаг учир “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх” зорилт дэвшүүлэн, бодлого боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Ирэх 2019 онд Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой тохиох тул Засгийн Газраас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил байгааг Засгийн Газрын тэргүүн Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ онцолж байлаа.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Элит үр” компаний туршлага дээр тулгуурлан “Сэлэнгэ” нэрийг тодорхойлсон өөрийн брэндийн шинэ үртэй болохоор ажиллаж байгаагаа “Элит үр” ХХК-ийн талбай дээр Монгол Улсын Ерөнхий сайдад онцлон хэлсэн юм.
Засгийн газрын тэргүүнийг Сэлэнгэ аймагт ажиллаж, газар тариалангийн үйл ажиллагаатай танилцаж явах үеэр “Сэлэнгэ аймаг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болоход төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй” гэдгийг тариаланчдын төлөөллүүд илэрхийлж байв. Аймгийн Засаг дарга Ш.Оргил:-”Газар тариалангийн бүс нутаг болно гээд малчдаа хөөж туухгүй, малчид маань тооны хойноос биш чанартаа анхаарч эрчимжсэн цөөн тооны малтай байх ёстой. Малчидаа ч, тариаланчидаа ч хохироохгүй хэн хэнийхээ эрх ашигт нийцсэн байхыг чухалчилж байгаа” гэдгээ ч мөн хэлсэн юм.
Өнөөдөр Сэлэнгэ аймаг 1,5 сая малтай болсон нь бэлчээрийн даацыг даруй гурав дахин нэмэгдүүлсэн нь гол бэрхшээл болж байгаа юм.

Ч.Отгонцэцэг