Малын тооллого ирэх даваа гарагт эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн хэмжээнд мал, тэжээвэр амьтадын 2015 оны эцсийн тооллогыг энэ сарын 7- ны өдөр эхлүүлэхээр аймгийн Засаг дарга захирамж гаргаж, тооллогын комиссыг байгууллаа.
Тооллогыг 10 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд нэгэн зэрэг явуулах бөгөөд Үндэсний Статистикийн хорооноос баталсан зааврын дагуу мал, тэжээвэр амьтадыг нүдээр үзэж нэг бүрчлэн тоолохыг тооллогын комисст үүрэг болгосон байна.
Тооллогын комиссыг аймгийн Засаг даргын орлогч Н. Мэндсайхан ахалж, Статистикийн хэлтэс, ХХААГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нараас бүрджээ.
Дундговь Т. Отгонтуяа