Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Өнөөдөр ихэнх нутгаар дулаан, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг сануулав.
Мөн энэ сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, 20-21-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.
23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, 23-нд зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.