Гурван сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эрүүл мэндийн төвд тусламжийн автомашин хүлээлгэн өглөө.
ЭМЯ-наас 2018 оны төлөвлөгөөний дагуу бүх сум, дүүргийн Эрүүл мэндийн төвийн автомашиныг шат дараатайгаар шинэчилж байгааг тус яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ онцлов. Тэрбээр, “Энэ онд 100 орчим Эрүүл мэндийн төвийн автомашиныг шинэчлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 21-ийг нь хүлээлгэн өгөөд байна. Орон нутгийн Эрүүл мэндийн төвүүдээс ихэвчлэн “УАЗ-Фургон” авах захиалга ирүүлдэг тул тендерт шалгарсан “Хурд групп” эдгээр автомашиныг ОХУ-аас оруулж ирсэн” гэлээ.
Энэ үеэр түргэн тусламжийн машин гардан авч буй Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Золжаргал “Манай сум 8000 орчим хүн амтай. Тиймээс түргэн тусламжийн нэг машин хүрэлцдэггүй. Тиймээс дахин нэгийг авах захиалга өгснийхөө дагуу өнөөдөр шинэ автомашин хүлээн авсандаа баяртай байна” гэв.

Г.Ариунболор