“Монголын үндэсний балет” II уралдааныг дэлхийн хэмжээний наадам болгохыг зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын ивээл дор “Монголын үндэсний балет” хоёрдугаар уралдаан өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа эхэллээ.
Энэхүү уралдаанд Монголын ирээдүйн шинэ залуу бүжигчдийг нээн илрүүлж, авьяасыг нь хөгжүүлэх, улсын хэмжээнд буй мэргэжлийн сургалттай бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн сонгодог бүжигчид өргөнөөр оролцсоноор Монголын болон дэлхийн бүжгийн жүжигт гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг тэдэнд танилцуулан эзэмшүүлэхэд ач холбогдол нь оршиж буйг зохион байгуулагчид хэлж байна.

“Балетын хөгжил сан”-гийн тэргүүн, МУГЖ Д.Алтанхуяг хэлэхдээ, “Манай оронд балетын урлаг хөгжөөд 60-аад жил болж байна. Мөн сүүлийн жилүүдэд балетын дугуйлан олноор хичээллэж байна. Дэлхийн тавцанд эх орноо төлөөлөх чадварлаг бүжигчдийн авьяасыг нээж, олон улсын тавцанд өрсөлдөх боломжийг олгох зорилгоор зохион байгуулж буй тэмцээнийг шүүхээр Берлин, Герман, Казахстанаас шүүгч ирлээ. Мөн Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хороо байгуулагдаж, удирдах зөвлөлтэй боллоо. Ингэснээр Монголын балетын хөгжилд нэгэн шинэ үүд хаалга нээгдэж байна. Сонгодог урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүрт нээлттэй байх болно” гэв.
Уралдаанд 6-8, 9-11, 12-14, 15-18 насны ангиллаар мэргэжлийн түвшинд хичээллэж буй 140 гаруй хүүхэд өрсөлдөж байна. Уралдааны шилдгүүд маргааш тодрох бөгөөд шагналт байрын эзэд ирэх сарын 01-нд УДБЭТ-ын тайзнаа болох “Балетын олон улсын анхдугаар тэмцээн”-ий Гала тоглолтод оролцох эрхтэй болох юм. Тус тэмцээнийг дэлхийн хэмжээний наадам болгохоор МУГЖ Д.Алтанхуяг зорьж байгаа аж.
Дашрамд дурдахад, 2016 онд болсон “Монголын үндэсний балетын анхдугаар уралдаан”-д 100 гаруй балетчин ур чадвараа сорьсон юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал