MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Цахим гэмт хэрэгт өртөхөөс болгоомжлохыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 21:07:24

Хүн бүр цахим гэмт хэргийн халдлагад өртөж болзошгүйг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Цахим гэмт хэрэгт бэлгийн хүчирхийлэл, оюуны өмчид халдах,  нэр төр гутаан доромжлох, хууран мэхлэх, залилах, сүрдүүлэх зэрэг олон тохиолдол багтдаг аж. Иймд ЦГ-ын ОНХА байцаагч М.Нансалмаа энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан  сэргийлэхийн тулд  танихгүй  хүнд итгэх, элдэв уузалт товлох, мөн хувийн амьдралтай холбоотой мэдээллээ олон нийтэд цацахгүй байхыг анхаарууллаа.

Манай улсад цахим гэмт хэргийн анхны тохиолдол  2012 оны 7-р сарын 2-нд  бүртгэгдэж, 2015 оны байдлаар  27 иргэн аж ахуйн нэгж 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻