Их сургуулиудын сургалтын орчныг сайжруулахад 8.2 тэрбум төгрөг зарцуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-наас санхүүжүүлэн, БСШУСЯ-наас 2012-2019 онд хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Монголын их сургуулиудыг судалгааны их сургууль болон хөгжихэд бодит хувь нэмэр оруулах дэмжлэг үзүүлж байна.
Их сургуулиуд судалгааны чиглэлээ түлхүү хөгжүүлэхэд саад болдог нэг хүчин зүйл нь тоног төхөөрөмж, туршилт явуулах лабораторийн дутагдал, цаашлаад байгаа лабораторийн хоцрогдол байдаг. Тиймээс шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийн судалгааг хөгжүүлэх зорилгоор төслийн хүрээнд нийт 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр судалгааны сургууль дундын ашиглалтын 10 лаборатори, мөн сургалт, судалгааны 14 лабораторийг байгуулаад байна. Тодруулбал, МУИС-д 11 лабораторийг 4.2 тэрбум төгрөгөөр, ШУТИС-д 7 лабораторийг 1.6 тэрбум төгрөгөөр, ХААИС-д 3 лабораторийг 1.6 тэрбум төгрөгөөр, МУБИС-д 1 лабораторийг 711 cая төгрөгөөр, Дорнод их сургуульд 1 лабораторийг 110 сая төгрөгөөр, Дархан Уул аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургуульд 1 лабораторийг 104.5 төгрөгөөр тус тус байгуулсан байна. Одоогоор лабораторийн дундын ашиглалтын журмыг боловсруулж байгаа бөгөөд дундын ашиглалтын гэрээ байгуулснаар бусад сургуулийн эрдэмтэн, судлаачид эдгээр орчин үеийн, дэвшилтэт лабораторид судалгаагаа явуулах боломж бүрдэх юм.
Дадлагад суурилсан сургалтаар чадварлаг боловсон хүчин бэлдэнэ
Төслийн хэрэгжилт болон лабораторийн ашиглалттай танилцахаар АХБ болон төслийн нэгжийн баг ШУТИС-д энэ сарын эхээр ажилласан юм. Энэ үеэр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Т.Намнан сургалтын хөтөлбөрт лабораторийн гүйцэтгэх үүргийг тус сургуулийн жишээн дээр тайлбарлав. Тэрбээр хэлэхдээ, “Дэлхийн аль ч өнцөгт очоод ажиллах чадвартай боловсон хүчнийг бэлдэх нь манай зорилго. Энэ зорилгодоо хүрэхэд лабораторид түшиглэсэн сургалтын үүрэг их. Судалгаагаар зарим орны инженерийн хөтөлбөрийн 60 хувь нь лабораторид түшиглэсэн байдаг байна. Яагаад гэвэл самбар, шохой ашиглаад инженер хүн бэлдэх боломжгүй. Оюутан заавал тоног төхөөрөмж ашиглах, материаллаг орчинд ажиллах, дадлагад суурилсан мэдлэгийг олж авах шаардлагатай. Энэ утгаараа аль ч оронд нэг инженер бэлдэх зардал өндөр байдаг” гэв.

ШУТИС-д дундын ашиглалтын 5 буюу - Барилгын загвар зохион бүтээх, Автоматжуулалт болон цахилгааны, Инженерийн зохион бүтээх, Цутгуурын болон Металл хайлуулах лабораторийг байгуулжээ. Харин сургалтын зориулалтаар ашиглах Биомеханикийн судалгааны болон Үүлэн тооцооллын лабораторийг суурилуулсан байна. Одоогийн байдлаар эдгээр лабораторийг тус сургуулийн 1000 гаруй оюутан ашиглаж байна.
Харин МУИС-ийн хувьд төслийн хүрээнд хамгийн олон тооны лабораториор сургалт, судалгааны материаллаг баазаа бэхжүүлжээ. Тус сургуулийн багш, оюутнууд Биологийн төрөл зүйлийн, Орчны шинжилгээний, Биохимийн, Шинэ материалын, Генетик инженерчлэлийн, Химийн технологийн сургалтын, Физик, хими, коллоид химийн сургалтын, Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлах болон Компьютер график, мултимедиагийн судалгааны лабораторийг сургалт, судалгаандаа ашиглах боломжтой болсон юм. Лабораториудын ашиг тусыг оюутнууд хэрхэн хүртэж буйг сонирхохоор МУИС-ийн Номын санд байрлах зарим лабораторид зочиллоо.
МУИС-ийн Компьютер график, мултимедиагийн судалгааны лабораторид суурилан Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн програм хангамжийн ангийн 3 дугаар курсын оюутан Б.Амарсайхан “augmented” болон “virtual” реалити чиглэлээр судалгаа хийж байна. Тэрбээр хэлэхдээ, “2015 онд энэ лабораторийг байгуулахаас өмнө миний энэ судалгааг явуулах боломжгүй байсан. Дээр нь интернэт орчинд шинэ мэдлэгийг англи хэлээр л олж авах боломжтой болохоор судалгааныхаа явцад хэлний мэдлэгээ давхар дээшлүүлж байгаа. Мөн энэ лабораторийг ашигласнаар удаан хугацаагаар сууж суралцах дадалтай болсон” гэсэн юм. Уг лабораторид хийсэн судалгааны үр дүнгээр дотоодын болон олон улсын сэтгүүлд 10 өгүүлэл хэвлүүлээд байна. Түүнчлэн тус лабораторийг ашиглан Өндөр гэгээн Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн гурван хэмжээст загварыг байгуулж, уг 3 хэмжээст загваруудаар “virtual” музей бүтээжээ.
Түүнчлэн, МУИС-ийн Шинэ материалын лабораторид нийт 20 гаруй оюутан судалгаа явуулж байгаа бөгөөд судлаачид хоёр сарын өмнө органик материалын синтезийн судалгаагаар ус шүүлтүүрийн шинэ материал гарган авчээ. Энэ нь “Цагаан цавийн байгалийн цеолитыг ашиглан уснаас хортой, хүнд металл, анион катионуудыг шүүх боломжтой” гэж тогтоосон өмнөх судалгааны үргэлжлэл юм байна. Ус шүүх шинэ материал нь туршилтын шатанд явж байгаа юм. Мөн эрдэмтэн, судлаачид Монгол орны нууруудаас дээж аван, эмчилгээний зохиомол шаврыг гарган авч, үүн дээрээ туршилт явуулж байна. Түүнчлэн, тус лабораторид хийгдэж буй хөнгөн бетоны судалгаагаар бетоны орцыг бууруулж, сийрмэг бетон гарган авчээ. Сийрмэг бетон нь ердийн бетоноос хөнгөн бөгөөд гол ач холбогдол нь үйлдвэрлэлийн түвшинд энергийн зарцуулалтыг багасгах, тээврийг хөнгөвчилөхөд оршиж байна. Уг судалгааг хийж буй бакалаврын ангийн төгсөх курсын оюутан ажлын байраа хэдийн олсныг лаборант М.Долгормаа хэлж байсан юм.
МУИС-д дундын ашиглалтын ганц лаборатори байгаа нь Лазерын судалгааны шинэхэн лаборатори. Одоогоор уг лабораторийг ашиглан 9 хүнтэй судлаачдын баг суурь судалгаа хийж байна. Багийн гишүүн, доктор Ц.Хос-Очир хэлэхдээ “Манай лабораторийн тоног төхөөрөмж Монголд анх удаа орж ирсэн. Ер нь дэлхийд үйлдвэрлэлд гарсан лазеруудын хамгийн сайн нь” гэсэн юм. Лабораторид фемтосекундын лазерууд, лазерын машин, спектроскопийн багаж төхөөрөмжүүд болон нэмэлт төхөөрөмжүүд гэх мэт нийт 66 нэр төрлийн багаж төхөөрөмж суурилуулжээ. Тус лабораторид эрдэм шинжилгээний 3 төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд судалгааны анхны үр дүнг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд (Zeitschrift fuer Kristallographie, Suppl. Vol, 38, 38) хэвлүүлжээ. Удахгүй зарим туршилтын үр дүнгээр өгүүлэл бичиж мэргэжлийн сэтгүүлд шилжүүлэх гэж байна.

Дорнод их сургууль газрын тосны инженер бэлтгэж байна
Дорнод аймгийн Чойбалсан хотын Дорнод их сургуульд “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд 293 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ санхүүжилтийн томоохон хэсгийг энэ оны 1 дүгээр сард нээгдсэн Газрын тосны бүтээгдэхүүн судлалын лабораторид зарцуулсан байна. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүн, төслийн хэрэгжилтийн явцтай танилцах зорилгоор АХБ, төслийн нэгжийн баг энэ сарын эхээр тус сургуульд зочлов.
Дорнод их сургууль 2015 онд газрын тосны инженерийн хөтөлбөр нээсэн тул бүтээгдэхүүн судлалын лабораторитой болсон нь сургалтын чанарыг сайжруулах өндөр ач холбогдолтой юм. Тус хөтөлбөрт нийт 33 оюутан суралцаж байгаа бөгөөд 2019 онд анхны төгсөгчид ажлын талбарт гарна. Энэ талаар Дорнод их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ундармаа хэлэхдээ “Дорнод аймаг газрын тосны өлгий нутаг учраас орон нутагт энэ чиглэлийн мэргэжилтэн бэлдэх нь чухал. Газрын тосны лабораторитой болсноор бид зүүн бүсийн нутгийг хамарсан газрын тосны сургалт, судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. Манай оюутнууд дадлагаа “Петрочайна Дачин Тамсаг” компанид хийх, мөн төгсөөд ажиллах боломжийг бид эрэлхийлж, энэ хүсэлтээ холбогдох төрийн байгууллагуудад тавьсан” гэв.
Энэ үеэр Газрын тосны инженерийн хөтөлбөрийн 2 дугаар курсын оюутан Ч.Мягмарсүрэн орон нутагтаа энэ мэргэжлээр сурч байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа бидэнтэй хуваалцлаа. Тэрбээр хэлэхдээ, “Манай аймаг газрын тосны арвин нөөцтэй, газрын тосны олборлолт явуулдаг. Орон нутагтаа хямд зардлаар сурах, төгсөөд ажиллах өргөн боломжтой учраас энэ хөтөлбөрийг сонгосон. Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж буй болохоор цаашдаа газрын тосны мэргэжилтний эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Нутаг орноо сайн мэдэх тул дадлага хийхэд илүү хялбар гэж бодож байна. Энэ зун “Петрочайна Дачин Тамсаг” компани дээр танилцах дадлага хийнэ” гэлээ.
100 гаруй сая төгрөгөөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн судлалын лаборатори нь тус сургуулийн газрын тосны инженерийн хөтөлбөрийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй. Харамсалтай нь одоог хүртэл уг лабораторийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадаагүй байна. Учир нь аналитик жин, нэрэх аппарат, сорох шүүгээ, октан тодорхойлогч гэсэн дөрвөн төхөөрөмж дутуу бөгөөд орон нутагт газрын тосны мэргэжилтэн байхгүйгээс захиалга хийх явцад алдаа гарсан гэдгийг сургуулийн удирдлага хэлж байв.
Лабораторитой танилцсан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Л.Итгэл үүссэн нөхцөл байдалд харамсаж буйгаа илэрхийлээд, шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмж нийлүүлэх асуудалд анхаарал хандуулна гэсэн юм. Одоогийн байдлаар лабораторид шингэний нягт тодорхойлох, өнгө тодорхойлох чиглэлийн туршилтыг хичээлийн хүрээнд хийж байна. Мөн газрын тосны бүтээгдэхүүний физик, химийн шинж чанарыг тодорхойлох суурь судалгаа хийх талаар Дорнод аймагт шатахуун нийлүүлж буй компаниудын төлөөлөлтэй ярилцаж байгаа юм.
Дашрамд дурдахад, 1991 онд байгуулагдсан Дорнод их сургууль нь бакалавр, магистр, докторын зэргийг өдөр, орой, эчнээ хөтөлбөрөөр олгох үндсэн сургалттай. Тус сургуулийн ОХУ, БНСУ, БНХАУ-ын их, дээд сургуулиудтай хамтарсан 2+2, 3+1 хөтөлбөрийн хүрээнд одоогоор 50 орчим гадаад оюутан суралцаж байна. Дорнод их сургуулийн төгсөгчид зүүн бүсийн багшлах боловсон хүчний 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд судалгаагаар төгсөгчдийн 76 хувь нь ажлын байртай болдгийг тогтоосон гэв. Дорнод аймгийн хувьд сургалтын чанарын үзүүлэлтээр сүүлийн дөрвөн жилд улсдаа тэргүүлэх байр суурийг хадгалсаар иржээ.

Х.Амина