Цэнгэлдэх хүрээлэнг дуусгах санал эхэнд жагсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬОрон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийх ажлын саналыг иргэдээс авч эрэмбэлсэн байна. 3500 гаруй иргэн саналын хуудас болон цахимаар санал өгснийг эрэмбэлэхэд Мандалговь хотод өнгөрсөн намар эхлүүлээд байгаа 3 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг барьж дуусгах санал нэгдүгээрт жагсчээ.
Мөн “Сайжруулсан зуух” төслийг үргэлжлүүлж, 300 өрхийг хамруулах, Сүм Хөх Бүрдийг нөхөн сэргээж, аялал жуулчлалын цогцолбор болгох ажил дээгүүрт эрэмбэлэгдсэн байна.
Ирэх онд урьд эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтыг дуусгах чиглэлийг барьж, олон нийтээс санал авсан. Шинээр төлөвлөж байгаа нэг ажил бол “Цахим аймаг” хөтөлбөр. Энэ ажил бас ахиу санал авсан гэж ЗДТГ- ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж. Түмэндэлгэр хэллээ.
ОНХС- ийн хөрөнгөөр хийх ажлыг өнөөдөр ИТХ- ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж батална.
Дундговь. Т. Отгонтуяа