“Орхон Эмпати” сургуульд хоолны хордлого гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-06-05 11:20:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан “Орхон Эмпати” сургуульд хоолны хордлого гарч, 51 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 47 хүн эмнэлэгт /Орхон-44, ХӨСҮТ-д 3/, 4 хүн гадуур эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Тархвар судлалын хувьд сургуулийн гал тогоонд тавдугаар сарын 29-нд бэлтгэсэн пирошки, 30-нд бэлтгэсэн кимбаб, гуляш, тарвас идсэн гэх өгүүлэмжтэй. Өвчтнүүдэд халуурах, бөөлжих, цустай суулгах шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтнүүдийн сорьцод лабораторийн шинжилгээгээр Shigella flexneri илэрсэн бөгөөд аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. ХӨСҮТ-өөс 5 эмчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, дэгдэлтийн судалгаа хийж байгаа аж.
Иймд ЭМЯ-наас урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хоолны хордлогот халдвараас сэргийлэхийг зөвлөлөө.
Ж.Болор
相关新闻