Дундговь аймгийн ИТХ- ын ээлжит хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн ИТХ- ын ээлжит 13 дугаар хуралдаан эхэллээ. Өглөө арван цагт хурлыг товлосон ч МАН- ын бүлэг хуралдааны танхимд орж ирээгүй тул хурал товлосон цагтаа эхлэлгүй хэсэг хүлээгдэж, эцэст нь МАН- ын бүлэг хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэнээр хуралдаан сая эхэлсэн юм.
ИТХ-ын 35 төлөөлөгчийн 19 нь хуралдаанд хүрэлцэн ирсэн байна. Энэ нь төлөөлөгчдийн ирцийн 54 хувийг хангаж байгааг ИТХ- ын дарга С.Буджав мэдэгдэн, хурлыг нээлээ.
Өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол, аймгийн нийгэм эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2016 оны үндсэн чиглэл, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ.
Мөн аймгийн 2016 оны төсвийн төсөлд өгөх аудитын дүгнэлт, 2016 оны төсвийн төсөл, аймгийн газар нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтад авах тухай, урамшууллын журам батлах тухай болон аймаг, сумын хилийн цэсийн эргэлтийн цэгийн солбицлыг баталгаажуулах тухай нийт 8 асуудлыг хэлэлцэнэ.
Дундговь Т. Отгонтуяа