Ой хээрийн түймрийн улмаас103.8 сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-05 12:41:40
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 2018 оны тавдугаар сарын байдлаар дөрвөн суманд зургаан удаагийн ой хээрийн түймэр гарч, нийт 103,8 сая төгрөгийн хохирол учраад байна.

Гарсан түймрийг цаг алдалгүй богино хугацаанд унтраахад тус аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, хоёр автомашин Дорнод аймгийн  Баян-Уул сумын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангиас 12 алба хаагч, нэг автомашин, сум орон нутгаас 209 иргэн, 24 автомашин, 14 мотоцикл, дөрвөн морьтой ажиллажээ.

Уг ой хээрийн түймэрт ойн 250 га талбай, бэлчээрийн 1306 га талбай өртөж экологийн хохирол 100,6 сая төгрөг, түймэр унтраахад 3.2 сая төгрөгийн шууд зардал гарч, нийт 103,8 сая төгрөгийн хохирол учраад байна.
Д.Одонтунгалаг

相关新闻