Бүрэгхангайн харваачид оноо мэргэн байлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Үндэсний спортын VI их наадмын Булган аймгийн аварга шалгаруулах сурын харваа өнгөрсөн амралтын өдрүүдэд Хутаг-Өндөр сумын нутаг Сэлэнгэ мөрний хөвөө Далха ламын тохойд боллоо.
Сурын харваанд нийт зургаан сумын 48 харваач оролцлоо.
Үндэсний сурын багийн харваанд спортын мастер, аймгийн мэргэн Д.Мөнхдорж ахлагчтай “Баатар ван” баг түрүүлж, спортын мастер, аймгийн гарамгай мэргэн Д.Галбадрах ахлагчтай “Жинст“, С.Ганбат ахлагчтай "Баян-Агт" баг удаах байр эзэллээ. Урианхай сурын харвааны төрөлд М.Болд ахлагчтай ”Дархан” баг түрүүлж, Г.Ууганбаяр ахлагчтай “Жинст”, С.Ганбат ахлагчтай "Баян-Агт" баг удаалсан бол буриад сурын харваанд Г.Ууганбаяр ахлагчтай ”Отго жинст” баг нэгдүгээр, Д.Мөнхдорж ахлагчтай “Жинст”, Д.Галбадрах ахлагчтай “Дархан” баг хоёр, гуравдугаар байрт орлоо. Уламжлалт сурын харваанд Д.Галбадрах ахлагчтай “Дархан” тэргүүлж, Г.Ууганбаяр ахлагчтай ”Отго жинст”, Д.Мөнхдорж ахлагчтай “Жинст” баг удаах байруудыг эзэллээ.
Цуваа харваанд эрэгтэй харваачдаас Бүрэгхангай сумын харваач спортын дэд мастер, аймгийн хошой мэргэн Г.Ууганбаяр түрүүлж, мөн сумын залуу харваач Д.Мөнх-Эрдэнэ, А.Лувсансүрэн, спортын мастер, аймгийн мэргэн Д.Мөнхдорж, спортын мастер М.Болд нар удаах байранд орлоо. Мөн энэ төрлийн харваанд эмэгтэйчүүдээс Бүрэгхангай сумын спортын мастер, аймгийн гоц мэргэн Л.Энхзул тэргүүлж, мөн сумын сумын мэргэн Д.Саранчимэг, аймгийн мэргэн Б.Цэнгэлмаа, залуу харваач Ц.Баярмаа, Д.Бат-Өлзий нар эхний байрт шалгарсан байна.
Тус тэмцээний ерөнхий шүүгч, Бүрэгхангай сумын үндэсний сурын холбооны тэргүүн Б.Цэнгэлмаа:
- Үндэсний спортын VI их наадмын аймгийн аварга шалгаруулах харваа боллоо. Үндэсний сурын халх харваа, буриад, урианхай, уламжлалт харвааны төрлөөр зохиогдсон нь харваачдын ур чадварыг хөгжүүлэхэд түлхэц болж байна.
“Монгол нум, сум” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас урд өмнөх жилүүдээс дэвшил гарч, нум сумаар хичээллэгсэд олширч, тэмцээнд оролцогчдын тоо нэмэгдсэн гэж ярилаа.

М.Батжаргал