БУЛГАН: Тахилын онгонтой хүн чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-05 11:51:08

Булган, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын 4-р багийн нутагт Зүүн түрүүн гэх газар оршдог түрэгийн үеийн хүн чулуу хөшөөгөөр хүүхдүүд түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг төсөөлдөг.


Аймгийн төвөөс хойд зүгт 8 км орчимд зүүн түрүүний голын зүүн биед түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, тахилын онгоны хээтэй хавтгай чулууны хамт байдаг.


Хөшөөний доод талыг газарт ил тавихад зориулан хавтгайлан зассан бөгөөд хөшөөний  өндөр нь 93.5 см, өргөн нь 57 см, зузаан нь 40 см хэмжээтэй, дэргэд нь цэцгэн хээ товойлгон урласан тойрсон хүрээтэй чулуун хавтан сул хэвтэх 4 хашлага байсныг гэрчилнэ.


Ийм хээтэй хавтан бүхий тахилын онгон нь түрэгийн үеийн томоохон сурвалжит ноёдын дурсгалд зориулан бүтээдэг олон жишээний нэг нь энэ ажээ.  


Хүүхдүүдэд аялж зугаалах, орон нутаг таниулах өдөрлөг зэргээр хамгийн ойрын түүх соёлын үл хөдлөх дурсгалын жишиг болсон энэ хүн чулуун хөшөөгөөр хүүхдүүд түрэгийн үеийн олон мэдээллийг төсөөлдөг ажээ.  











相关新闻