Таксины жолооч нарт ДОХ-ын тухай мэдлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэх 12 дугаар сарын 1-ний өдрийг аймгийн ЭМГ-аас “Эрт илрүүлж, хамтдаа сэргийлье” уриан дор такси тээврийн 20 гаруй жолоочийн дунд “Алтан хонх’’ танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.
Такси тээврийн жолооч нарт ХДХВ/ДОХ-ын талаар үнэн зөв мэдлэг олгож, тэднээр дамжуулан иргэдэд уг аюулт өвчний талаар мэдээлэл хүргэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулжээ.
Мөн Зэвсэгт хүчний 256-р цэргийн ангийн офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр сургалт явуулж, сайн дурын шинжилгээнд хамрууллаа.
Б.Батчимэг