Говь-Алтай аймгийн төвд анх удаа дуслын усалгааны систем суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-11 11:39:20
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Алтай хотод анх удаа ногоон байгууламж услах дуслын усалгааны систем суурилуулжээ.

25 сая төгрөгийн өртөгтэй дөрвөн га газрын усалгааны уг системийг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс "Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэн, Д.Давааням захиралтай "Мөнх ногоон тал" ХХК-ийн мэргэжлийн баг хамт олон  суурилуулж, хүлээлгэн өгсөн байна. 
 
"Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая" хөтөлбөр нь 2016 оноос эхлэн хэрэгжиж өдгөө тус аймгийн төв Алтай хотноо 20 гаруй мянган мод, бут тарьжээ.   
Э.Нарангэрэл

相关新闻